Нэг ийм online gaming project зарлаж байна.
Эхлээд Xbox360 дээр Gears of war 1 coop хийж дуусгана.
Санаа нийлсэн нэг хүнтэй (яваандаа тоглоомоосоо хамаараад 1-3 хүнтэй) ажлын өдрүүдээр оройн цагаар 22:00-оос хойш нэг, хоёр цаг тоглоод л бага багаар ахиулаад дуусгана. Миний хувьд нэг дор удаан суух боломжгүй юм. Гол нь замын голоос буцахгүй байх хүн хэрэгтэй. Мэдээж завгүй өдөр хэнд ч тохиож болно. Тэр бол асуудал биш, завтай үедээ л үргэлжлүүлнэ.
Холбохдоо XBSLink ашиглах тул заавал LIVE GOLD хэрэггүй, RGH/JTAG freestyle dashboard, LT3 firmware, чипгүй Xbox360-тай байсан ч болно. Холбох аргыг нь заагаад өгнө.
Энэ тоглоомын дараа мэдээж GOW-ын дараагийн цувралууд руу орно. За тэгээд цаашлаад Resident evil цувралууд, Left 4 dead гэх мэт AAA ангиллын COOP тоглоомуудыг дуусгана.
Бүх тоглолтоо бичлэг хийгээд Youtube channel дээр тавих тул интернет орчин дахь таны бяцхан түүх, дурсамж болж үлдэнэ.